1.      ЕРӨНХИЙ ЗААЛТ

1.1.    Tao-bao.mn нь Ай Экспресс ХХК-н интернет худалдаа зуучлалын сайт бөгөөд хэрэглэгч taobao.com tmall.com 1688.com сайтуудын бараа бүтээгдэхүүнийг захиалан авах, тээвэрлэхтэй холбоотой үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.    Энэхүү нөхцөл нь хэрэглэгч вэб сайтаар дамжуулан худалдан авалт хийх, Улаанбаатар хот хүртэл тээвэрлэх үйл ажиллагааг хийхээс өмнө хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжинэ. 
1.3.    Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Ай Экспресс ХХК /цаашид байгууллага гэх/ болон хэрэглэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.    

2.      ВЭБСАЙТ БА ТҮҮНИЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА


2.1.    www.tao-bao.mn вэб сайтын лого, нэр Ай Экспресс ХХК-ийн өмч бөгөөд, дуурайх, хуулбарлах, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.
2.2.    www.tao-bao.mn Сайт дээрх бараа бүтээгдэхүүнүүд нь Улаанбаатар хотод бэлэн байгаа бараанууд биш бөгөөд БНХАУ-н www.taobao.com www.tmall.com www.1688.com сайтуудын бараанууд болно. www.tao-bao.mn вэбсайт нь дээр дурдагдсан сайт дээрх бараа бүтээгдхүүнүүдийг Монгол, Орос, Англи хэлрүү автоматаар орчуулан, БНХАУ юаныг Монгол төгрөгт шилжүүлэн барааны үнийг бодож, хэрэглэгчидэд захиалгыг зуучлах, тээвэрлэх үйлчилгээг үзүүлнэ.
2.3.    Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ ангилал нэмэх хүсэлт, шүүмж зэргийг вэбийн журмын дагуу чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

3.      ИНТЕРНЕТ ХУДАЛДААНЫ ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО


3.1.    www.tao-bao.mn сайт дээрх үнэ нь тухайн дэлгүүрийн үндсэн үнэ бөгөөд, БНХАУ Юанаас Монгол төгрөгт шилжүүлэн бодогдох ба энэ үнэ дээр олон улсын гүйлгээний шимтгэл 3%, Вэбсайтын үйлчилгээний шимтгэл 3% нэмж бодогдоно. Гаалийн татвар өндөртэй барааг захиалгыг гүйцэтгэхээс өмнө хэрэглэгчидэд үнийн бодолтыг илгээж баталгаажуулна.
3.2.    Юанын ханшийн өөрчлөлтийг www.tao-bao.mn сайтын зүгээс тухай бүрт нь шинэчлэнэ.
3.3.    Хэрэглэгч барааг захиалахдаа барааны төлбөрийг 100% төлсөн үед захиалга хийгдэх ба бараа захиалгын төлбөрт Хятад улс доторх тээвэр буюу тухайн дэлгүүрээс БНХАУ Эрээн хотын салбар хүртэлх тээврийн үнэ болон Монгол улс Улаанбаатарт хотын салбарт ирэх эхний 1кг тээврийн үнэ багтсан байна.
3.4.    Www.tao-bao.mn сайт нь хэрэглэгчийн захиалгыг хийн, тээвэрлэх үйлчилгээ үзүүлдэг сайт бөгөөд хэрэглэгчийн сонгон захиалсан барааны чанар, хэмжээ, сэтгэл ханамжийг тухайн барааг захиалсан хэрэглэгч бүрэн хариуцна.
3.5.    Хэрэглэгчийн сонгон захиалсан бараанаас өөр барааг тухайн дэлгүүрээс илгээсэн тохиолдолд, барааг Улаанбаатар хотод хүлээн авахад бэлэн болсоныг мэдэгдсэнээс 2 өдрийн дотор барааг буцаах болон солиулах боломжтой ба барааг захиалсан дэлгүүр хүртэлх тээврийн үнэ буюу Монгол Улс, Улаанбаатар хотоос БНХАУ Эрээн хот хүртэлх, БНХАУ Эрээн хотоос тухайн дэлгүүр хүртэлх тээврийн зардлыг хэрэглэгч бүрэн хариуцна. 
3.6.    Хэрэглэгч бараа захиалахдаа Монгол улсын импортын хуулиар хориглосон бараа захиалахыг хориглох ба сайтын бүртгэлээр хийгдээгүй, Эрээн салбарын хаяг дээр ирсэн код тодорхойгүй барааг хүлээн авах болон тээвэрлэхгүй ба гарах эрсдэлийг хэрэглэгч бүрэн хариуцна.

3.7.    Хэрэглэгч захиалсан бараагаа БНХАУ Эрээн хотын салбарт ирэх үед үйлдвэрлэлийн алдаа, гэмтэл шалгуулах боломжтой ба шалгуулах тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ.  Задлах, шалгах, буцаагаад савлах зардлыг хэрэглэгч тээврийн үнэ дээр нэмэлтээр төлөх ба шалгах үйлчилгээний хөлс савлагаа бүрт 5000 төгрөг байна.

3.8     Захиалсан бараатай холбоотой гарсан асуудлыг хэрэглэгчид захиалсан бараагаа хүлээн авахад бэлэн болсоныг мэдэгдсэнээс 2 өдрийн дотор сайтад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд 2 хоногоос хэтэрсэн тохиолдолд сайтын зүгээс хариуцлага хүлээхгүй.  

4.      УЛААНБААТАР ХОТ ХҮРТЭЛ ТЭЭВРИЙН ҮНЭ, ТӨЛБӨР ТООЦОО


4.1.    Бараа захиалгын үнэ төлбөрт Улаанбаатар хот хүртэлх нийт тээврийн үнэ ороогүй бөгөөд хэрэглэгч тухайн бараагаа хүлээн авахдаа Улаанбаатар хот хүртэлх тээврийн үнийг төлөх үүргийг хүлээнэ.
4.2.    Илгээмжийн ачааг барааны төрөл, онцлог, ангиллаас хамааран жингээр болон овроор тээврийн үйлчилгээний төлбөр бодогдно.
4.3.    Электрон бараа, цахилгаан бараа, тавилга, тоног төхөөрөмж, автомашин, унадаг дугуй, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмж, шилэн эдлэл, том хэмжээтэй хуванцар эдлэл, хөөс, хөөсөнцрөн эдлэл, гар утас, үнэт эдлэл, хэт өндөр үнэтэй гэх мэт бараа болон олон тоогоор захиалсан энд дурдагдаагүй тусгай ангиллын бараануудад гаалийн татвар, тусгай тээвэрлэлт, даатгал, оврын нэмэгдэл зэргээс хамааран тээврийн үнэ жингээр тооцох бодолтоос тусдаа бодогдоно.
4.4.    Улаанбаатар хот хүртэлх тээврийн үйлчилгээний төлбөр нь тухайн барааг захиалсан дэлгүүрээс илгээсэн гадна хайрцаг, савлагаа, боодол тус бүрт 0.1-1 кг 8000₮, 2кг-с дээш 1кг нь 6000₮, 10кг-с дээш 1кг нь 5000₮, 20кг-с дээш 4000₮-р, бүхэл 1 кг-н алхмаар бодогдно. 

4.5     Хөнгөн жинтэй, овор хэмжээ бага боловч тус, тусдаа савлагаатай бараануудын тээврийн үйлчилгээний үнэ 4.4-д заасан нөхцөлөөр бодогдохыг анхаарна уу.

4.6    Овор ихтэй ачаануудын тээврийн үйлчилгээний үнэ овроор бодогдох ба 1м/куб ачаа 200000-300000₮ байна.

5.      ТЭЭВЭРЛЭЛТИЙН НӨХЦӨЛ


5.1.    Хэрэглэгчийн захиалсан барааг БНХАУ Эрээн хотын салбарт хүлээн авснаас, Монгол улс Улаанбаатар хотын салбараас хэрэглэгч хүлээн авах хүртэл тээвэрлэлт, хадгалалттай холбоотой асуудлыг Ай Экспресс ХХК www.tao-bao.mn сайтын зүгээс хариуцна.
5.2.    Хэрэглэгч тухайн барааг захиалснаас 7-оос 14 хоногт Улаанбаатар хотод ирэх ба барааг хүлээн авахад бэлэн болсныг хэрэглэгчид мэдэгднэ.
5.3.    Тухайн бараа захиалсан дэлгүүрээс БНХАУ-н Эрээн хот хүртэл хугацаа нь тухайн дэлгүүрийн хүргэлтээс хамаарах ба Эрээн хотод ирсэн барааг ажлын 5 хоногийн дотор Улаанбаатар хотод хүргэнэ.
5.4.    Хэрэглэгчийн захиалга хийсэн дэлгүүрээс хамаарсан хүргэлтийн хугацаа болон, Монгол улс, БНХАУ улсын бүх нийтийн амралтын өдөр, хямдралын үеийн захиалга, байгаль орчин, цаг уурын онцгой нөхцөл, хууль тогтоомж, улс төрийн болон энд дурдагдаагүй бусад зайлшгүй хүчин зүйлээс шалтгаалан бараа ирэх хугацаа 5.2 нөхцөлд зааснаас өөрчилөгдөж болохыг анхаарна уу.
5.5.    Өндөр үнэтэй, хагарч гэмтэх эрсдэл өндөртэй бараа захиалсан тохиолдолд хэрэглэгч даатгал хийлгэх боломжтой байх ба захиалга хийхээс өмнө хэрэглэгч урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээнэ.

6.      АГУУЛАХ БОЛОН ХҮРГЭЛТ


6.1.    Хэрэглэгчийн захиалсан хэт том биш бараанууд Улаанбаатар хотын УИД оффисд ирэх ба барааг хүлээн авах боломжтой болсон үед хэрэглэгчдэд мэдэгдэнэ.
6.2.    Овор ихтэй тоног төхөөрөмж гэх мэт бараануудыг хэрэглэгч агуулах болон эсвэл тээврийн ачааны машин дээрээс ирж авна.
6.3.    Улаанбаатар хотод ирсэн бараагаа хэрэглэгч хүргэлтээр авах боломжтой ба хүргэлтээр авах захиалгаа өгсөнөөс ажлын 3 хоногийн дотор хүргэгдэнэ.
6.4.    Хүргэлтээр авах тохиолдолд хэрэглэгч ачааны тээврийн хөлс болон Улаанбаатар хот доторх хүргэлтийн үнийг урьдчилан шилжүүлнэ.
6.5.    Улаанбаатар хотод хүргэлтийн А бүсэд 10кг тутамд 4000₮
6.6.    Улаанбаатар хотод хүргэлтийн Б бүсэд 10кг тутамд 6000₮ 
6.7.    Орон нутгийн шууданд хүргэж өгөх үнэ 10кг тутамд 4000₮
6.8.    Бараа ирснийг мэдэгдсэн өдрөөс ажлын 5 хоногийн дотор хэрэглэгч үйлчилгээний хөлсийг төлж бараагаа хүлээн авах үүрэгтэй ба ажлын 5 хоногоос хэтэрсэн хоног тутамд тээврийн нийт хөлсний 20 хувиар хадгалалтын төлбөр нэмэгдэхийг анхаарна уу.
6.9.    Агуулахаас аваагүй хугацаа хэтэрсэн хоногийн төлбөр болон тээврийн үнэ нийлээд барааны үнийн дүнгийн 80 хувьд хүрэх эсвэл 30 хоног хэтэрсэн тохиолдолд тухайн барааг борлуулж компанид учирсан хохирлыг барагдуулах ба уг барааны төлбөр буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу.

7.      АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ


7.1.    Www.tao-bao.mn вэбсайт нь системийн шинэчлэл, засвар өөрчилөлт гэх мэт шалтгаанаас бусад үед 7 хоног 24 цаг тасралтгүй ажиллагаатай байна.
7.2.    Сайтын захиалгын ажилтан барааг баталгаажуулан захиалах цагийн хуваарь Даваагаас Баасан гаригуудад 10:00-19:00 цаг хүртэл байна. Төлбөр төлөгдсөнөөс ажлын 4 цагийн дотор захиалгыг гүйцэтгэнэ.
7.3.    Бараа хүргэлтийн цагийн хуваарь ажлын өдрүүдэд өглөө 10:00 цагаас 16:00 цаг хүртэл, 20:00 цагаас 22:00 цаг хүртэл, Амралтын өдрүүдэд 12:00 цагаас 17:00 цаг хүртэл байна.

8.      БУСАД ЗААЛТ


8.1.    Хэрэглэгч 77874444 89874444 дугаараар сайтын үйл ажиллагаа, бараа захиалга, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдон тусламж, заавар авах боломжтой.
8.2.    Санал хүсэлт үйлчилгээтэй холбоотой асуудлаар info@tao-bao.mn e-mail хаягаар болон сайтын тусламж, үйлчилгээний хэсэгт хандан шийдвэрлүүлэх боломжтой.
8.3.    Сайтын үндсэн меню, ангилал гэх мэтээс бусад барааны танилцуулга тайлбар гэх мэт нь автомат орчуулгын системээр орчуулагдаж байгаа бөгөөд тухайн орчуулгын ойлголтоос учирсан ямарваа нэгэн асуудалд сайт хариуцлага хүлээхгүй ба хэрэглэгч хүсвэл тухайн барааны орчуулга, дэлгэрэнгүй тайлбар гэх мэт нарийн үзүүлэлтийг сайтын чат хэсгээр холбогдон асуух боломжтой.
8.4.    Хэрэглэгчийн сонгон захиалсан барааны чанар үзүүлэлтийг хэрэглэгч бүрэн хариуцах бөгөөд захиалга хийхээс өмнө, захиалах заавар, размер-ын хүснэгт, дэлгүүрийн үнэлгээ зэрэгтэй дэлгэрэнгүй танилцана уу.


9.      ТӨЛБӨР ТӨЛӨЛТ


9.1.    Хэрэглэгч сайтад бүртгүүлснээр хувийн данс үүсэх бөгөөд  орлого, зарлага хийх, төлбөрөө шууд төлөх, захиалгын түүх, хүргэлтийн мэдээлэл зэрэгээ бүртгүүлэн удирдах боломжтой.
9.2.    Хэрэглэгчийн төлбөр хийгдсэн захиалга өөрийн хүсэлтээр болон бусад шалтгаанаар буцсан тохиолдолд  хэрэглэгчийн мөнгө www.tao-bao.mn сайт дээрх хэрэглэгчийн хувийн дансанд шилжин орно.
9.3.    Хэрэглэгч хүсвэл www.tao-bao.mn сайт дээрх хувийн данснаасаа өөрийн банкны дансруугаа мөнгөө шилжүүлэн авах эрхтэй ба ажлын цагаар харилцагчийн хүсэлтээ бичгээр илгээснээс ажлын 4 цагийн дотор шилжүүлнэ.
9.4.    Хэрэглэгч төлбөрөө дансаар шилжүүлсэн тохиолдолд гүйлгээний утга хэсэгт захиалгын дугаар утасны дугаараа алдаагүй бичиж оруулна. Гүйлгээний утга алдаатай бичигдсэнээс шалтгаалан захиалга удаашрах тохиолдолд сайт хариуцахгүй болно.